Монгол улс дахь бидний үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Байнгын санхүүжилтийн механизм бүрдүүлэх

Bulgan Gol river, Mongolia.

Өнө мөнхийн Монгол: Сайн сайхан ирээдүйн төлөөх Байгаль хамгаалал

Монгол улс 30 жилийн өмнө газар нутгийнхаа 30%-ийг улсын тусгай хамгаалалтад авч хамгаалах тухай байгаль хамгааллын шинэлэг алсын харааг анх дэвшүүлж хэрэгжүүлж байсан бол өдгөө дэлхий даяар энэхүү бодлого хэрэгжиж байна. Дэлхийн хамгийн том хөндөгдөөгүй газар нутаг, эрс тэс уур амьсгалд орших хадархаг уулс, элсэн манхан мөн Төв болон Хойд Азийн ихэнх газар нутагт цутгадаг 4000 гаруй гол мөрнийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ 1990-ээд оны эхээр тулгамдаж байсан бол өнөөдөр ч мөн адил энэ асуудал чухал хэвээр байсаар байна.

Монголын нүүдэлчин ард түмэн олон мянган жилийн турш нүүдлийн цагаан зээр, шувууд, чоно, ирвэс зэрэг зэрлэг амьтадтай зохицон оршиж, мал аж ахуйгаа эрхэлж ирсэн. Гэвч өнөөдөр бэлчээрийн даац хэтэрч, зэрлэг амьтны амьдрах орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр амьтдын оршин тогтнолд аюулд учраад буй. Байгаль экологийн энэхүү доройтол нь мөн орон нутгийн иргэдэд нөлөөлж, тэдний уламжлалт соёл, амьжиргаанд хүндрэл учруулж, цэвэр агаар, цэнгэг усны хүртээмжийг бууруулж байна. Энэхүү асуудлыг шийдэхэд шинэлэг, цогц шийдлүүд шаардлагатай болоод буй юм.

a yurt and cattle in a wetland with a volcano in the background.

Олон улсын TNC байгууллагын тухай мэдээ мэдээлэл

Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээ мэдээлэл

Бүртгүүлэх

Үүний шийдэл “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн малчин иргэд, “The Nature Conservancy (TNC)”, Enduring Earth хөтөлбөртэй хамтран “Өнө мөнхийн Монгол” Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг санаачлан, 2024 оноос эхлэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Тус санаачилга нь Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах буюу 30х30 хэмээх томоохон зорилгоо хэрэгжүүлэх, газар нутаг, цэнгэг усны ундаргаа хамгаалах, ховор, нэн ховордсон амьтдыг хамгаалах, хүлэмжийн хийг бууруулахад шаардлагатай тогтвортой санхүүжилт, урт хугацааны үүрэг амлалтуудыг биелүлэхэд байгаль орчны мэргэжилтнүүдийг хамруулсан хамтын санаачилга юм.

Hunter to Ranger: Protecting Mongolia's Wildlife (5:12) The Eternal Mongolia initiative will protect more of Mongolia's places and people, now and into the future. Produced and directed by Asher Svidensky.

Хорин жилийн байгаль хамгааллын амжилтад тулгуурлана

TNC байгууллага нь 2004 оноос хойш Монгол оронд үндэсний хэмжээний болон орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд, бусад түнштэй хамтран Монгол улсын өргөн уудам тал нутаг, цөл, уул нуруу, ой мод, цэнгэг усны экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.

Бид хамтдаа үндэсний хэмжээний түвшинд байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлүүдийн цогц төлөвлөгөө боловсруулж, нийт малчин иргэдийн эрх ашгийг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Үүний үр дүнд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж, нийт газар нутгийнхаа 21 орчим хувийг тусгай хамгаалалтад авч, түүний тогтвортой менежментийн арга барилд зохих дэвшил гаргаж чадсан юм.

a snowy hillside with a path running through the foreground.

Өнө мөнхийн Монгол санаачилга: Монгол Улсын Байгаль хамгааллын томоохон зорилгод хүрэхэд дэмжих шинэ төлөвлөгөө

Өнө мөнхийн Монгол хөтөлбөр нь нийт ард иргэдийн ирээдүйн сайн сайхны төлөөх санаачилга юм. Энэхүү хөтөлбөр нь Монголын өргөн уудам бэлчээр нутаг, 200,000 гаруй малчин өрхөд шууд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн ногоон эдийн засаг, байгальд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлж, хойч үедээ эрх тэгш, тогтвортой ирээдүйг бүтээхэд нь туслах зорилготой. Улмаар энэхүү хөтөлбөрийн хүрээнд нүүдэлчин ард иргэдийнхээ өвөрмөц соёлыг хадгалан бататгаж, газар нутаг, ард түмний бие махбодын болон оюун санааны харилцаа холбоог бий болгоход тусална.

Төр, хувийн болон дотоодын эх үүсвэрээс ойролцоогоор 198 сая ам.долларыг төвлөрүүлснээр Өнө мөнхийн Монгол санаачилга нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

  • Монгол орны цэнгэг ус, хуурай газрын давтагдашгүй экосистемийн 14.4 сая га газрыг нэмж хамгаалах
  • Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх
  • 34 сая га талбай бүхий тусгай хамгаалалттай газарт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менементийг хэрэгжүүлэх, шаардлагатай бодлого, зохицуулалтын ээлтэй орчин, нөхцөлийг бий болгох гэсэн зорилгуудыг дэвшүүлж буй юм.

Quote: Д.Галбадрах

Өнө мөнхийн Монгол санаачилга нь байгаль орчны салбар дахь тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, байгаль хамгааллын томоохон зорилтуудыг дэмжиж, улмаар Монгол орон байгаль хамгааллын салбарт дэлхийд тэргүүлж буйг нотлон харуулна.

TNC байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал
An eternal vision for nature A winding stream meanders through the grasslands of northeastern Mongolia. © Bayar Balgantseren