Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл

Монгол улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-рт ордог. Энэхүү өргөн уудам нутаг, унаган байгаль нь өөрөө хүлэмжийн хийг бууруулах болон эдийн засгийн чадавхи өндөртэй баялаг юм. Бид орон нутгийн иргэдийг өнөөгийн болон ирээдүйд учирч болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицож, даван туулахад нь тусалдаг.