Бидний хариуцлага
- Switch to:
- Бидний хариуцлага
- Ёс зүйн дүрэм
Бид хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэн ажилладаг.
ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД БАЙДАЛ
“Дэ Нэйче Консерванси” байгууллага нь төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг, доноруудын хандивыг хэрхэн үр дүнтэй, хариуцлагатай захиран зарцуулдаг талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хуваалцахыг эрмэлздэг.
Дэлхийн тэргүүлэх байгаль хамгаалах байгууллагын хувьд, бид дэлхийн байгалийн баялгийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй гишүүд, олон нийт, амьд байгалийн өмнө хариуцлага хүлээдэг. Мөн бид донорынхоо хандивласан доллар бүрийг үр ашигтай зарцуулахыг зорьдог.
Дэ Нэйче Консерванси нь доноруудын хандивын зарцуулалтын тал дээр хяналт, ажиглалтын газруудаас өндөр үнэлгээ авч байгаа нь бидний гүйцэтгэл сайн байгаагийн илэрхийлэл юм.
ҮР АШИГ, ҮР ДҮН
Дэ Нэйче Консерванси нь дэлхийн хамгийн үр ашигтай ажиллаж буй байгаль орчны байгууллагуудын нэг юм.
Бид 60 жилийн туршлага дээрээ тулгуурлан, 119 сая гаруй акр газар, голын эрэг орчмын 5000 миль газрыг хамгаалж, олон улсад далай тэнгис хамгаалах 100 гаруй төслийг хэрэгжүүлж байна.
Шинжлэх ухаанд тулгуурласан төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг их хэмжээгээр татан төвлөрүүлж, нөөц бололцоогоо хариуцлагатай захиран зарцуулснаар бид байгаль хамгааллын олон ажлыг гүйцэтгэх боломжтой.
Манай хөтөлбөрийн үр өгөөж нь Charity Navigator болон Better Business Bureau Wise Giving Alliance-аас тогтоосон стандартад нийцдэг тул Дэ Нэйче Консервансид оруулсан таны хөрөнгө оруулалтыг үр дүнтэй ашиглана гэдэгт итгэлтэй байж болно.
Үйл ажиллагаа ба санхүүгийн жилийн тайлан
Дэлхий дахин дахь байгаль хамгааллын бидний үйл ажиллагааны тухай судлах
Дэ Нэйче Консерванси байгууллагын ёс зүйн дүрэм
Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын ёс зүйн дүрмийг ажилтнууд, удирдах зөвлөлийн гишүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч/зөвлөх, сайн дурын ажилтнууд болон байгууллагад үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдүүд TNC-д ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрддөг. Мөн байгууллагын ажилтнууд болон бидний нэрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж буй гуравдагч этгээд нь тухайн улс, муж, орон нутаг бүрийн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг дагаж мөрдөх ёстой.
TNC байгууллагын дүрэм, бодлого нь зарим улс орны хууль тогтоомж, дүрэм журмаас илүү чанга тохиолдолд байгууллагын ажилтнууд болон бидний өмнөөс үйл ажиллагаа явуулж буй бусад хүмүүс байгууллагын ёс зүйн дүрэмд заасан илүү өндөр стандартыг баримтална.
Бидний ёс зүйн дүрэм нь ажилтнуудад ёс суртахуунтай, хууль ёсны шийдвэр гаргахад нь туслах нэмэлт эх сурвалжид хандах боломжийг олгодог интерактив талбарын гарын авлага юм. Манай дүрмийг зөрчсөн ажилтнууд болон бусад хүмүүст зохих хариуцлага тооцогддог болно.
Download
Дэ Нэйче Консерванси нь ёс зүйн болон хууль, эрх зүйн өндөр стандартын дагуу эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд байгууллагын ёс зүйн дүрэмд нийцсэн бодлого, журмыг сахин мөрддөг. Тухайлбал, Дэ Нэйче Консерванси нь ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлого, журам; Лобби хийхийг хязгаарлах; Улс төрд нэр дэвшигчийн сонгуульд оролцох; Корпорацийн оролцоо; Хууль, бодлого зөрчсөн сэжигтэй үйлдлийг мэдээлэх; Нууц мэдээлэл; Хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломж, Олон талт байдал; Ажлын байрны зан үйл, дарамтаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх; Нууцлал ба хувийн мэдээллийн хамгаалалт; болон Бүртгэлийн менежмент зэрэг бодлогыг нийт ажилтнууд даган мөрддөг.