Манай хамт олон

Д.Галбадрах

“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал

Д.Галбадрах, ТNC байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Байгаль хамгаалал, Төслийн менежмент, Биологийн олон янз байдлын хамгаалал

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

Д.Галбадрах нь “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын албыг хашдаг.

Тэрээр TNC-д ажиллаж эхлэхээсээ өмнө Монголын байгаль хамгаалах олон санаачилгад ихээхэн хувь нэмэр оруулсан. Тодруулбал, Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн шинэ сүлжээг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бодлого, туршлагыг бэхжүүлэх, байгаль орчны боловсролын салбар болон эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг байгаль хамгааллын олон салбарт ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрээр байгаль орчны 20 гаруй хууль тогтоомжийг боловсруулахад хувь нэмрээ оруулсан юм.

Д.Галбадрах нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр/Даян Дэлхийн Байгаль орчны сангийн Монгол дахь Биологийн олон янз байдлын төсөл болоод Зүүн бүсийн биологийн олон янз байдлын төсөл, Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Байгаль хамгаалах, орчны бүсийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд удирдах албан тушаал хашиж байсан.

Д.Галбадрах нь Йелийн их сургуулийн Байгаль орчны менежментийн магистр, Төв Европын их сургууль/Манчестерийн их сургуульд шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан юм.

+ Read full biography - Collapse biography